XVII  жарны “Урвуулагч”  хэмээх  шаргачин Гахай жилийн “ЦАХИУР ХАГАЛАХ БӨХ”

“УЛААНБААТАР ХИВС” ХК-ИЙН “ЦАХИУР ХАГАЛАХ БӨХ”-ИЙН ШАГНАЛ

Монголынхоо нийт ард түмэнд XVII жарны “БУЯН ҮЙЛДЭГЧ” хэмээх УСАН БАР жилийн сар шинийн мэндийг, Хасаг 100 жилийн түүхт үндэсний томоохон үйлдвэрлэгч “Улаанбаатар хивс” ХК-ийн хамт олноос өргөн дэвшүүлж байна.

Монголын машинт хивсний ууган үйлдвэр “Улаанбаатар хивс” ХК нь  1971 онд байгуулагдсан бөгөөд эдүгээ тасралтгүй 50 гаруй жил  үйл ажиллагаагаа явуулж, Буянт малын шим эх орны үнэт түүхий эд болсон хонины ноосоор Алтанбулаг, Улаанбаатар, Алтан- Өргөө, Саян, Сутай зэрэг нэр төрлийн 100% хонины ноосон хивс үйлдвэрлэн,  дотоод, гадаадын хэрэглэгчдэд нийлүүлж  ирлээ.

Манай компани нь Монголын Үндэсний Бөхийн холбоотой хамтран 2003 оноос Сар шинийн барилдаанд одтой сайхан барилдаж, үзэгч түмнээ баясгасан, улсын цолонд хамгийн ойрхон яваа нэг залуу бөхийг  “Цахиур хагалах бөх” –өөр шалгаруулан, өргөмжлөл, компанийн тухайн жилийн  шинэ бүтээгдэхүүний дээж болсон  хивсээр урамшуулан шагнадаг уламжлалтай билээ. Энэ жил өндөр нягттай шинэ “СУТАЙ” брендийн хивсээр урамшуулан шагнаж байна.

Энэ жил 20 дэх жилдээ гардуулж буй энэхүү шагналыг:

– 2002 онд Улсын гарьд Ишдоржийн Доржсамбуу / Аймгийн арслан /

 

– 2003 онд Улсын заан Мижиддоржийн Жавъянпүрэв / Аймгийн арслан /

 

                      – 2004 онд Улсын харцага Түмэннасангийн Амартүвшинд / Цэргийн заан /

    • – 2005 онд Улсын начин Дугардоржийн Батбаярт / Улсын начин /

    • – 2006 онд Улсын заан Баттулгын Соронзонболд / аймгийн арслан /
    • – 2007 онд Улсын гарьд Нямдоржийн Ганбаатар /аймгийн арслан /

    • – 2008 онд Улсын гарьд Ширбазарын Жаргалсайхан / Аймгийн арслан /

    • – 2009 онд Улсын арслан Цэдэвийн Содномдорж /Аймгийн хурц арслан /

    • – 2010 онд Улсын аварга Ч.Санжаадамба / Цэргийн арслан /

    • – 2011 онд Улсын начин Ж.Чулуунбат /Аймгийн арслан /

    • – 2012 онд Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс /Аймгийн арслан /

    • – 2013 онд Улсын даян аварга Намсрайжавын Батсуурь /Аймгийн арслан /

    • – 2014 онд Улсын харцага Оргихын Хангай / Аймгийн арслан /

    • – 2015 онд Улсын харцага Шарын Мөнгөнбаатарт / Аймгийн хурц арслан /

    • – 2016 онд Улсын заан Нэгдэлийн Жаргалбаярт /Аймгийн хурц арслан /

    • – 2017 онд Улсын харцага Шархүүгийн Пүрэвгарьд /Аймгийн арслан /

    • – 2018 онд Улсын начин Батбаярын Даваа-Очир /Аймгийн арслан /

  •          – 2019 онд Улсын начин Хутагтын Цогтгэрэл /Аймгийн арслан /

    • – 2022 онд Аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал

нарын хүчит бөхчүүд аймгийн цолтой байхдаа хүртэж байсан бөгөөд одоогоор бүгдээрээ улсын аварга, арслан, гарьд, заан, начин алдар цолонд хүрч амжилттай барилдаж байна.

“Цахиур хагалах бөх” хэмээх энэхүү шагнал жилээс жилд нэр хүнд нь дээшилж, хүчин бөхчүүд төдийгүй үзэгч олны хүсэн хүлээдэг шагналуудын нэг болсон байна.

Энэ жилийн шороон  нохой жилийн Сар шинийн барилдааны “Цахиур хагалах бөх”-өөр шалгарсан Аймгийн заан Эрдэнхүүгийн Мөнхжаргал-д “Улаанбаатар хивс” ХК-ийн хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж, одтой сайхан барилдаж улсын цолонд хүрэхийн ерөөл дэвшүүлье!

“Улаанбаатар хивс” ХК

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн