ТОвч танилцуулга

Монголын машинт хивсний анхны үйлдвэр болох “Улаанбаатар хивс” ХК нь 1971 онд Улаанбаатар хотод байгуулагдсан бөгөөд 1992 онд хувьчлагдан өнөөг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа компани билээ. Манай компани нь монгол хонины ноосыг боловсруулан , орчин үеийн болон сонгодог хээ зураг, төрөл бүрийн өнгө, хэмжээ, нягт бүхий, экологийн цэвэр хивсэн бүтээгдэхүүнийг дотоод гадаадын зах зээлд нийлүүлж байна.

ногдол ашиг тараахаар болов

ТУЗ-ийн 2017 оны 2-р сарын 22-ны өдрийн №06/2017 тоот тогтоолоор нэгж хувьцаандаа 75 төгрөг буюу нийт 30.3 сая төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар болов.

Энэхүү ногдол ашгийг 2017 оны 5 сарын 1-15 өдрийн хооронд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах ба ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2017 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр буюу 2017 оны 3 сарын 10 өдрөөр тогтоосон байна.

Дэлгэрэнгүй

Хувьцааны ханшийн мэдээлэл