Бидний тухай

Дэлхий нийтийн чиг хандлага экологийн цэвэр бүтээгдэхүүний хэрэглээ рүү хандах болсон өнөөгийн нөхцөлд тус компанийн 100% ноосон хивсний эрэлт хэрэгцээ дотоод, гадаадын зах зээлд улам өссөөр байна.

Монголд хивсийг гар аргаар үйлдвэрлэн ахуй амьдралдаа ашиглаж ирсэн түүх эртнийх ч, машинт аргаар хивс үйлдвэрлэсэн түүх 1971 онд Улаанбаатар хотод анхны хивсний үйлдвэр байгуулагдсанаар эхэлсэн болно.

“Улаанбаатар хивс” ХК нь ашиглалтанд орсноос хойш өнөөг хүртэл 46 жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч компани болж хөгжжээ.

Компани нь монгол хонины ноосыг ээрэх, будах, нэхэх, гүйцэтгэн боловсруулах гэсэн хивс үйлдвэрлэлийн иж бүрэн дамжлагуудаар боловсруулан, эцсийн бэлэн бүтээгдэхүүн болох 100 % ноосон, нарийн нэхээстэй Улаанбаатар, Алтанбулаг, Саян, Алтан-Өргөө зэрэг нэр төрлийн хивснүүдийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна.

Манай бүтээгдэхүүн Монголын төдийгүй БНХАУ-ын ӨМӨЗО-ы хэрэглэгчдийн таашаалыг хүртсэн, хэрэглэж дадсан бүтээгдэхүүн болж чадсан бөгөөд цаашид ч хэвээр байх хандлагатай байна. Компани одоогоор Улаанбаатарт 4 борлуулалтын цэг, хөдөө 3 аймагт гэрээт борлуулагчтайгаар ажиллаж байна.

Холбоо барих