1971.07.08-ны өдөр.

Үйлдвэрийг хүлээн авах цуглаанд Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, засгийн удирдагчид, БНАГУ-ын СнЗ-ийн орлогч дарга А.Нойман, Ө.Титель нарын тэргүүлсэн нам, засгийн төлөөлөгчид оролцсон. Уг цуглаан дээр А.Нойман Ардын хувьсгалын 50 жилийн ойг тохиолдуулан БНАГУ-аас нийлүүлсэн тоног төхөөрөмж болоод барилгын ажилд зарцуулсан хөрөнгийг бэлэглэх тухай БНАГУ-ын СнЗ-ийн баримт бичгийг Ю.Цэдэнбалд гардуулж өгсөн ба Ю.Цэдэнбал, А.Ноймон нар ээрэх цехийн дундуур явсаар самнах аппарат машины дэргэд байрлуулсан цахилгаан самбарын хүчдэлийг залгахуй суурь машинууд жигд нүргэлж, бүх ажилчид нэгэн зэрэг ажилдаа орж, эх орны үйлдвэрийн хивс үйлдвэрлэх үйл ажиллагаа эхэлсэн юм.

1986.10.27

БНАГУ-ын нам төрийн тэргүүн Эрих Хоникер хивсний үйлдвэрт зочилоход, хивсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг тэргүүний нэхэгч Ц.Ваня гардуулж байгаа нь.

Монгол улсын 2 дахь ерөнхийлөгч Н.Багабанди тус компанийн үйл ажиллагаатай танилцаж байгаа нь 2001 он.

БНАГУ-н чөлөөт залуучуудын эвлэлийн төлөөлөгчид 1979 оны 08 сар.