ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

‘Улаанбаатар хивс’ ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал 2021.02.10-ны өдөр хуралдах дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд:

1. ‘Улаанбаатар хивс’ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2021 оны ээлжит хурлыг хуралдуулах тухай
2. ‘Улаанбаатар хивс’ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга болон тооллогын комиссын гишүүдийг томилох тухай
3. ‘Улаанбаатар хивс’ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах ТУЗ-ийн үйл ажиллагааны 2021 оны зардлын төсвийн төлөвлөгөөний тухай
4. Компанийн 2020 оны үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүн ба 2021 оны зорилтын тухай
5. Компанийн 2020 оны үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүнгээс ноогдол ашиг хувиарилах эсэх, хэлэлцсэн асуудлын дагуу 5 тогтоол гаргав.
Хурлаас ‘Улаанбаатар хивс’ ХК-ийн 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2021оны 4-р сарын 09-ний өдөр хуралдуулахаар болж, хуралд оролцох эрх бүхий хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2021.03.03-ны өдөр байхаар тогтоов. Мөн ‘Улаанбаатар хивс’ ХК-ийн 2020 оны ажлын үр дүн гарсантай холбогдуулан нэгж хувьцаанд 600 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болов.
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 60.1, 60.2, 67 дугаар зүйл болон хэлэлцсэн асуудал гарсан санал, шүүмжлэлийг үндэслэн Улаанбаатар хивс ХК-ийн 2021 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын даргаар: Ё.Энхтөр ТУЗ-ийн гишүүн, хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц болон тооллогын комиссын даргаар: Г.Однаран СХМ, гишүүдэд: Г.Бат-Эрдэнэ дизайнер, С.Цэрэннадмид маркетингийн менежер нар тус тус томилогдон ажиллахаар болов.

 

 

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн