Мэдээ

‘Улаанбаатар хивс’ ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал 2018.02.05-ны өдөр хуралдах дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд:

  1. ‘Улаанбаатар хивс’ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2018 оны ээлжит хурлыг хуралдуулах тухай
  2. ‘Улаанбаатар хивс’ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга болон тооллогын комиссын гишүүдийг томилох тухай
  3. ‘Улаанбаатар хивс’ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах ТУЗ-ийн үйл ажиллагааны 2018 оны зардлын төсвийн төлөвлөгөөний тухай
  4. Компанийн 2017 оны үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүн ба 2018 оны зорилтын тухай
  5. Компанийн 2017 оны үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүнгээс ноогдол ашиг хуьаарилах эсэх асуудал тус тус хэлэлцэж, хэлэлцсэн асуудлын дагуу 5 тогтоол гаргах

Хурлаас ‘Улаанбаатар хивс’ ХК-ийн 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2018 оны 4-р сарын 10-ны өдөр хуралдуулхаар болж, хуралд оролцох эрх бүхий хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2018.02.26-ны өдөр байхаар тогтоов. Мөн ‘Улаанбаатар хивс’ ХК-ийн 2017 оны ажлын үр дүн гарсантай холбогдуулан нэгж хувьцаанд 100 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болов.

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 60.1, 60.2, 67 дугаар зүйл болон хэлэлцсэн асуудал гарсан санал, шүүмжлэлийг үндэслэн Улаанбаатар хивс ХК-ийн 2018 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын даргаар: Л. Цэвээнравдан ТУЗ-ийн н.б.д, хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц болон тооллогын комиссын даргаар: Б. Даваажав нягтлан бодогч гишүүдэд: Б. Нандин-Эрдэнэ захирлын туслах, Х. Жанерке маркетингийн менежер нар тус тус томилогдон ажиллахаар болов.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн