Хивсний ашиг тус

Хивсний ашиг тус зөвхөн дулааны тав тухаар хязгаарлагддаггүй. Иймд хивс худалдан авахдаа дараах зүйлсийг анхаараарай:

Хивс дуу чимээ шингээдэг.

Орон сууцны чимээ шуугианы талаарх гомдлын 60 хувь нь хүний хөлийн чимээнээс үүдэлтэй бол үлдсэн 40 хувь нь янз бүрийн техникийн суурилуулалт, цахилгаан шат, усны хоолой гэх мэт үүсвэрээс гардаг байна. Хивс чимээ шуугианыг хатуу шалнаас хавьгүйы илүү шингээдэг. Дуу тусгаарладаг чанараараа хүүхэдтэй гэр бүлүүдэд тохиромжтой бөгөөд бага насны хүүхэд унтдаг өрөөнд зайлшгүй хэрэгтэй.

Дулаан хадгалахдаа сайн.

Хэрэв та гэртээ хивс дэвссэн бол халаалтын системийн тохиргоо хийх шаардлага бараг гардаггүйг анзаарсан байх. Хивс нь нэг ёсны дулаалгын үүрэг гүйцэтгэж, шалны завсраар дулаан алдах явцыг бууруулдаг байна. Тиймээс гэр тань үргэлж халуун дулаан уур амьсгалтай, тав тухтай байж , таатай мэдрэмж төрүүлэх болно.

Хивсний уян зөөлөн чанар хөдөлгөөнд саад болдоггүй.

Гэртээ хивс дэвссэн тохиолдолд халтирч унах эрсдэлгүй. Мэдээж бага насны хүүхэдтэй айлуудад энэ чухал. Нялх хүүхэдтэй гэр бүл ариун цэвэртэй ихээхэн анхаарч, шалаа өдөр тутам угаадаг тул халтирч унах магадлал өндөр байдаг. Харин хивс дэвссэн өрөөнд байхдаа та энэ айдсыг огт мэдрэхгүй. Дөнгөж хөдөлгөөнд орж буй хүүхдүүд үргэлж ийш тийш мөлхөж, тоглож, алхаж, гүйж байдаг тул зөөлөн хивстэй байх зайлшгүй шаардлагатай. Хүүхэдтэй хивсэн дээр тоглоход илүү тухтай, бас аюулгүй байх болно.

Удаан эдэлгээ

Хэрэв та сайн чанарын, мөн чамин гоёмсог дүрслэл, хээ хуартай хивс авсан бол удам дамжин хэрэглэгч боломжтой. Винтаж хивснүүдийн дүрслэл тухайн цаг үеийнхээ хэв маягийг илэрхийлж байдаг интерьер аксессуарт тооцогддог учир эрэлт хэрэгцээ ихтэй юм. Тиймээс гэр бүлийн өвд тооцогдохуйц эд хөрөнгөө та одооноос сонгон хэрэглэж болох нь. Мөн социализмын үед хэрэглэж байсан хивсээ моодноос гарсан гэж үзээд зуслангийнхаа байшинд аваачаад хураачихсан юм биш биз? Тийм дүрслэлтэй хивс дахин хийгдэхгүй учир давтагдашгүй чанараараа танд эргээд үнэ цэнэтэй эд хөрөнгө болон хувирч мэднэ.

Энэчлэн хивсний ашиг тус их. Хивсэлсэн өрөөнд өглөө сэрэхэд урамтай төдийгүй ур бүлээлтэй, өөдрөг, өнгөлөг өдрүүд хөлийн дулаанаас ихээхэн хамаардаг билээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн